Бордо, Грэнобл, Марсэй, Тулуз… Францын аль хот таны ажил, мэргэжлийн болоод бусад төслүүдийн чинь тухайд хамгийн тохиромжтой нь байх бол? Та энэ талын мэдээллийг аравдугаар сард "Оюутан" онлайн сэтгүүлд нийтлэгдсэн 2016-17 оны оюутны хотуудыг эрэмбэлсэн жагсаалтаас олж үзээрэй.
Грэнобл хот жагсаалтыг тэргүүлжээ
Бүхий л ангилалд тэнцвэртэй үнэлгээ авсан, энэхүү «Альпийн нуруудын нийслэл » нь онцлог сонирхол татахуйц хөдөлмөрийн зах зээл, мөн түүнчлэн олон тооны уулын авиралт, аялал, зугаалга зэрэгцэн өрнөж байдаг амьдарлын тааламжтай орчин бүхий хот юм
Анхныхаа ажлыг хаанаас хайх вэ?
Төгсөгчдийн хувьд нэн чухал зүйл бол юун түрүүнд хөдөлмөрийн зах зээлд хамрагдах явдал байх бөгөөд Нант, Бордо, Тулуз хотууд энэ тал дээр тун их анхаарал татам байдаг. Учир нь эдгээр гурван хот ажлын байрны цар хүрээ сайтай, ажилгүйдлийн түвшин улсын дунджаас доогуур, мөн сүүлийн арван жилийн хугацаан дах ажил эрхлэлтийн тоон үзүүлэлт үсрэнгүй өссөн байна: 2004-2014 онд Бордо хотод уг үзүүлэлт 14 хувь, Нант-д 16 хувь харин Тулуз-д 18-с илүү хувиар өсчээ. Лион, Парис болон Рэннэ хотууд ажлын санал, хүртээмжийн тухайд жагсаалтын удаахад эрэмблэгдсэн бөгөөд эдгээр хотуудод мэргэжлийнхээ чиглэлээр ажиллах сайхан боломжийг олгож байна.
Өөрийн амьдралын хэв маягт тохирох хотыг олох
«Оюутан» сэтгүүлд нийтлэсэн уг жагсаалт нь францын хотуудыг амьдралын орчин нөхцөлийн нь хувьд харьцуулах боломжийг мөн олгосон. Нар ээсэн, аажуу тайван амьдралын хэв маягийг илүүд үздэг хүмүүсийн хувьд өмнөд нутагт орших Монпеллие, Эйкс, Марсэй, Ницца хотуудыг эсвэл Тулон, Ним, Авинион хотыг сонгож болох бол соёл, урлагийн хэмнэлд илүү сонирхон татагддаг хэсэг нь өргөн цар хүрээтэй соёл, урлагийн байгууламжууд ихтэй Рэнн, Страсбург, Лион зэрэг хотуудыг лавтайяа сонгох биз ээ.
Pictures © L’Étudiant and Mr. Bialek