Анхны ажил хайхад олгох тусламж (ARPE-Aide à la recherche du premier emploi)
Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Францын дээд боловсролын диплом авсан олон улсын төгсөгчдөд зориулсан “Анхны ажил хайхад олгох тусламж” (ARPE) зарлагдсан. Та дипломоо авсанаасаа хойш дөрвөн сар хүртэлх хугацаанд тэтгэлэгт хамрагдах хүсэлтээ илгээх боломжтой.
ARPE –д хэн хамрагдах вэ ?
Та саяхан Францын дээд боловсролын диплом гардан авсан, олон улсын төгсөгч байх бөгөөд одоо ажил хайж байгаа бол? Та судалгааны ажлынхаа сүүлийн жилийн турш нийгмийн халамжийн заалтаар, орлогын эх үүсвэр хязгаарлагдмал нөхцлийн тэтгэлэгт суралцагч байсан бол та “Анхны ажил хайхад олгох тусламж” (ARPE) –т хамрагдах боломжтой.
Санхүүгийн энэ тусламж нь орлогын эх үүсвэр багатай залуу төгсөгчдөд хөдөлмөрийн зах зээлд ороход нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
Тэтгэлэгийг дөрвөн сарын турш олгох бөгөөд энэ нь, дипломын ажилд бэлдсэн сүүлийн нэг жилийн турш авсан тэтгэлэг, эсвэл дадлагажигч оюутанд сар бүр олгодог 300 евроны тэтгэмжүүдийн үргэлжлэл хэлбэрээр олгогдож болно.
Үндэсний Боловсрол, Дээд боловсрол, Судалгааны яамнаас санхүүгийн энэхүү тусламжийг ойролцоогоор 126 000 орчим шинээр төгсөгчид хүсэлтээ гаргах хүртэх боломжтой гэж үзэж байна.
Ямар шалгуур нөхцөлтэй байх вэ ?
ДУТ, БTС (ЕБС+2жил), Лиценз (ЕБС+4жил д/боловсрол), Maстeр, Инженерийн зэрэг… l’ARPE-д мэргэжлийн боловсролын зэрэг, дипломтой мөн энэ чиглэлээр суралцагч олон улсын оюутнууд хамрагдах боломжтой. Ингэхдээ эхний нөхцөл нь : Тэтгэлэг горилогч нь 28-аас доош насны, судалгааны ажлаа хийж дуусгасан байх.
Хоёр дахь нөхцөл нь: Орлогын төвшингөөр тодорхойлогдох ба тэтгэлэг горилогч диплом авсан тэр жилдээ нийгмийн халамжийн шалгуураар олгогдох (1-с 8-р шатлалын) тэтгэмжид хамрагдаж байсан, мөн дадлагажин ажиллах явцдаа дипломоо авсан, нийт орлого 33.100 евро-ээс хэтрэхгүй байх зэрэг нь ARPE–д хамрагдах нөхцлүүд болно.
ARPE нь идэвхтэй сайн санааны орлого (RSA), залуучуудын баталгаа, дадлагажих, эсвэл мэргэжлийн гэрээтэй давхацсан байж болохгүй
Дараагийн алхам нь ?
Та өөрийн төгсөлтийн шалгалтын дүнг гарсанаас хойш дөрвөн сар хүртэл хугацаанд CROUS сайт дээрх l’ARPE хамрагдах хүсэлтээ илгээнэ. Дэлгэрэнгүй бусад мэдээлэл болон бүрдүүлэх бичиг, баримтын жагсаалтыг Францын Боловсролын яамны вэб хуудаснаас олж мэдэх болно.
Photos © MENESR