Франц хэл дээрх дижитал номын сан


IDNeuf нь Франц хэлтэн  улс орнуудын  их, дээд сургуулиудын оюутан, багш, судлаач, сонирхсон хэн бүхэнд зориулсан дээд боловсролын дижитал портал юм. Энэ портал нь франц хэл дээрх хэдэн мянган сургалтын материалуудыг хүссэн үедээ, үнэ төлбөргүй хэрэглэх боломжийг олгодог.

 

Франц хэлтнүүдэд зориулсан томоохон хөтөлбөр юм

Франц хэлтэн улс орнууд хоорондын боловсролын эх сурвалж, сургалтын материалын солилцоог идэвхижүүлэх үүднээс дээд боловсролд зориулсан дижитал портал үүсгэсэн нь IDNeuf. юм. 2016 оны 6 сарын 17-нд  Франц хэлтэн орнуудын их, дээд сургуулиудын Aгентлаг (AUF, Франц хэлээр ярьдаг улс орнуудын дээд боловсролын Агентлаг )-аас санаачилсан уг дижитал портал нь Франц хэлээр ярьдаг улс орнуудын оюутан, багш нар, судлаачид болон олон нийтийн хэрэгцээнд зориулан,  сонгосон сэдвийн төвшинд суралцан судлах, зааж сургах, мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх боломжийг олгох зорилготой юм.

Зуу гаруй төрөл, чиглэлийн хичээлүүдийг хамруулсан

Онлайн хичээлүүд, график, нэр томъёоны тайлбар толиуд, түүнчлэн лавлагаа мэдээллүүд, сургалт, судалгааны ажлын схемчлэл, төлөвлөгөө гэхчилэн... IDNeuf портал нь Камерун, Канад, Египет, Франц, Марокко, Мексик, Сенегал, Тунис ...гэх мэт нийтдээ 17 орны их, дээд сургуулиудын 40,000 орчим сургалтын материал  хангамжинд хандах боломжийг олгож байгаа юм. Эдгээр эх сурвалжуудад  теологи, уран зохиол, палеонтологи, компьютер, дуу хөгжим, хот төлөвлөлт гэх зэрэг улс төрийн шинжлэх ухаанаас авахуулаад математик хүртэлх зуу гаруй нэр төрлийн хичээлүүдийг  хамруулсан ба агуулга, контент нь хэлбэрийн хувьд бичгэн, дүрсжүүлсэн, интерактив болон бусад төрөл бүрийн хэлбэр форматыг сонгон үнэ төлбөргүй нэвтрэн, ашиглах боломжтой...


Оролцоон дээр тулгуурлан хөгжиж буй портал

IDNeuf портал-н санд нэмэгдэн байгаа сургалтын баримт материалууд хэмжээ, багтаамжийн  хувьд улам бүр  өсөн нэмэгдэх төлөвтэй байна.

Франц хэлтэн их сургуулиудын Aгентлаг (AUF)мэдэгдэнгээ хэрэглэгч ямар ч үед тухайн сайтад бүртгэгдэх  боломжийг хангасан франц хэл дээрх сургалтын бичиг баримтын төсөлд оролцож болно.

2016 оны 6 дугаар сарын 17-д Мали-н Бамако-д  их, дээд сургуулиудад зориулсан  порталыг танилцуулах ёслолын үеэр,  Франц хэлтэн орнуудын олон улсын байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Микаэл Жан хэлэхдээ  “Маргааш гэхэд Франц хэлээр ярьдаг улс орон болгоноос цугларан ирэх хэдэн зуун мянган боловсролын сурвалж, материалуудыг чөлөөтэй танилцан, хэрэглэхэд нээлттэй болсон байх болно” гэж    зарлан тунхагласан юм. Монреаль эсхүл Брюссель дэх эрдэмтэн судлаачид Яунде эсхүл Кигали-д хамгаалсан докторын ажлуудтай танилцан үр шимийг нь хүртэх; түүнчлэн Кишинев, Тунис-н их сургуулиуд хоорондын хамтарсан диплом олгох тал дээр нэгдэн ажиллах зэрэг ...  энэхүү харилцан солилцох ажиллагаа нь биесээ үл мэдэх  нутаг орнууд  харилцан биесээ олж таних амлалт болж байгаа хэрэг юм" гэж тэрээр дүгнэн хэлсэн юм.